ХАЙЛТЫН СУРТАЛЧИЛГАА

БАТАЛГААТАЙ ҮР ДҮНГҮҮДИЙГ ЗӨВХӨН ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛД ХҮРГЭНЭ.

Сурталчилгааны цоо шинэ суваг, шинэ өнгө төрх

Энэ нь хайлтын үр дүнд тулгуурласан онлайн сурталчилгааны систем юм. Моогол сурталчилгаа нь уламжлалт сурталчилгааны хэв маягаас тэс өөр бөгөөд тухайн хэрэглэгчийн хайж байгаа мэдээлэлд тулгуурлан сурталчилгаа харуулах бөгөөд даралтын тоогоор үр дүнг үнэлж, тооцоо хийх аргачлал юм. Уг сурталчилгааны сувгаар та өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зөвхөн зорилтот зах зээлдээ хүргэж, хэрэглэгчдээ татах боломжтой. Моогол сурталчилгаа нь таны үйлчилгээг хэрэглэгчдэд танилцуулахаас гадна бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтыг сайжруулах, танай вэб сайтын хандалтыг нэмэгдүүлж, таны бизнесийг дэмжих хамгийн үр дүнтэй суваг юм.

Та өөрийн акаунтыг үүсгэснээр сурталчилгаагаа байршуулж, хэдийд ч, хаанаас ч удирдах бүрэн боломжоор хангагдахаас гадна сурталчилгааны зардлаа зөв төсөвлөж, хэмнэхэд тань туслах болно.

Сурталчилгааны үнэ тариф

Багц Хугацаа Үнэ Моогол оноо Сурталчилгааны дундаж тоо
Харагдах тоо Даралтын тоо
Economy 30 хоног 30,000₮ 150,000 30,000 3,000
Bronze 90,000₮ 900,000 180,000 18,000
Silver 120,000₮ 1,800,000 360,000 36,000
Platinum 360,000₮ 9,000,000 1,800,000 180,000

Жич: Энэхүү үнэ тарифт НӨАТ (Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар) багтсан болно. Сурталчилгааны агуулгаа бичиж оруулахдаа Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийг баримтална. Зар сурталчилгааны үнэн, бодит байдлыг тухайн сурталчилгаа нийлүүлэгч тал бүрэн хариуцна.


Моогол оноо гэж юу вэ?

Та өөрийн хэрэгцээний багцаа сонгох ба таны дансыг багцын харгалзах Моогол оноогоор цэнэглэх болно. Уг оноогоор сурталчилгаагаа шууд удирдаж явуулна.

Тухайн сардаа хэрэглэгдээгүй Моогол оноо дараа сардаа шилжинэ. Харин таны дансны цэнэглэсэн хугацаа дуусах үед та сурталчилгаа явуулах боломжгүй болох ба дансаа хэрэгцээтэй багцаараа дахин цэнэглэж хугацаагаа сунгана.

Таны дансанд байгаа Моогол оноо их байх тусам сурталчилгааныхаа байршилийг өрсөлдөгчөөсөө дээгүүр #1-д байлгах боломжтой болно.

Та тусламжийн хэсгээс илүү их дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.


Сурталчилгааны оноо хэрхэн бодогдох вэ?

Таны сурталчилгааг хэрэглэгч харсан болон дарсан тохиолдолд Моогол онооноос түлхүүр үгэнд харгалзах оноо хасагдаж бодогдоно. Өөрөөр хэлбэл таны сурталчилгаа зөвхөн ажиллах бүрт тухайн оноо данснаас хасагдана. Моогол онооны доод хязгаарыг хүснэгтэд харуулав.

Сурталчилгааны тайлбар Моогол оноо Байршил Тайлбар
Нэг харагдах оноо /тогтмол/ 5 A1-An, M1, M2 Товчлол: НХО
Нэг даралтын оноо /хамгийн доод/ 50 A1-An, M1, M2 Товчлол: НДО
Бонус баннер 0 A-1-1 Таны сурталчилгаа хайлтын үр дүнгээр эхний байршилд гарах үед харуулна.
Бусад нөхцөл
Өдрийн төсөв 1,000 Өдөрт сурталчилгаа хийлгэх Моогол онооны доод хэмжээ.

Та сурталчилгаагаа хэрхэн дээд байршилд харуулах вэ?

Бид сурталчилгааны эрэмбийг тодорхойлох түлхүүр үгийн бүрэн автомат системийг суурилуулсан байгаа. Та өөрийн сурталчилгаагаа эхний байршилд харуулахыг хүсвэл түлхүүр үгээ сонгож оруулах үедээ хамгийн өндөр оноог шалгаж түүнээс дээш оноог нэмж оруулна.

Өөрөөр хэлбэл та хамгийн өндөр онооны саналыг тухайн түлхүүр үгэндээ өгсөн тохиолдолд таны сурталчилгаа хамгийн дээд байршилд бодогдож гарна.


Сурталчилгаа харагдах байршил